Агаар цэвэршүүлэгч Spider plant

 

Энэ цэцгийг Spider plant  заримдаа Airplane plant  гэж нэрлэх нь ч бий. Зарим хүмүүс аалзан цэцэг гэдэг. Монгол нэрийг нь тодорхой мэдэхгүй юм. Мэдэх  хүн байвал сээгий дээр үлдээгээрэй. Энэ цэцгийн уугуул нутаг нь өмнөт Африк, бөгөөд Америк тивийн халуун бүс нутаг, Өмнөд Ази болон Австрали тивээр тархан ургажээ.  200 гаран төрөл зүйлтэй  дэлхийд өргөн дэлгэр тархсан цэцэгсийн нэг юм. Маш бага арчилгаа шаарддаг бөгөөд үрслүүлэхэд  хамгийн амархан цэцэг юм. Навч нь 20-30 см урттай, 1,5-2см өргөнтэй байдаг. 1 м хүртэл урт ургадаг цэцэг юм.

 

Энэхүү цэцэгний навч нь голоороо цагаан судалтай зарим нь ногоон судалтай эсвэл дан ногоон навчтай гэх мэт олон төрөл зүйл байдаг. Зуны эхэн сараас намрын дунд сар хүртэл эх ургамалаас жижиг ургамал хүртэлх шилбэн дээр жижиг цагаан, ягаан цэцэгс дэлгэрдэг.

 

Гэрэл дулаан

Зуны улиралд 16°-22  өвөлдөө 12°-14  байх нь тохиромжтой. 3 долоо хоног тутам шингэн бордоогоор бордоно. Энэ цэцэг нь байгалийн гэрэлд дуртай боловч нарны шууд тусгалд тавьж болохгүй. Нарны гэрэл шууд туссан газар тавьбал навчны өнгө борлож муудах тул хагас сүүдэртэй газар байрлуулаарай.өдрийн хурц нарнаас аль болох холдуулаарай. Spider plant цэцэг сэрүүвтэр гэрэлтэй орчинд дасан зохицож сайн ургадаг. Халуун хүйтэн ямар ч нөхцөлд зохицон ургах чадвартай тэсвэртэй ургамал юм.  Агаарыг 95% хүртэл цэвэрлэж чаддаг гурван ургамлын нэг юм. Нарны шууд тусгал туссан газар удаан тавьбал цэцэгийн навч хүрэнтэж үхдэг тул өдрийн хурц наранд 2 цагаас илүү битгий тавиарай.  Чийгшил бага зэргийн хэмжээнд байхад хангалттай. Урд болон баруун тал руу  харсан цонхон дээр тавих нь тохиромжтой.

 

Усалгаа арчилгаа

Хөрсийг байнгын чийглэг байлгаж болохгүй бөгөөд 7 хоногт нэг удаа услаарай. Химийн янз бүрийн хольцтой усаар усалсан тохиолдолд навчийг гэмтээдэг тул та цэцэгээ буцалсан юм уу нэрсэн усаар усалж байгаарай. Усалгаа ихэдвэл цэцэгийн үндэс ялзарч амархан үхдэг тул дараагийн усалгааг хөрсийг сайн хатсаны дараа хийх хэрэгтэй. Навч шарлаж харлаж эхэлж байгаа бол ус ихэдсэний шинж тэмдэг.Цэцгийн навч унжийж өнгө алдаж байвал өрөөний агаар хэт халуун хуурай байна гэсэн дохио бөгөөд сэрүүвтэр газар шилжүүлж тавиарай.

 

Үрслүүлэх арга

Хэрвээ та зөв тарьж үрслүүлж чадвал таны гэр нэг их удалгүй энэ цэцгээр дүүрэх болно.  Хэрвээ та цэцгээ зөв арчилж чадвал эх ургамлаас удалгүй жижиг “хүүхдүүд” төрөн гарах болно.  Энэхүү бяцхан цэцэгс нь эх ургамалтай урт шилбээр холбогдоно. Энэ цэцгийг үрслүүлэхийн тулд эх ургамлаас гарсан жижиг цэцэгсийн доор сул шороотой сав бэлдэж тэр хэсэгт нь савхаар шороонд нь хүргэж бэхэлж өгөх хэрэгтэй. Уг цэцэгний үндэс бат сайн бэхжсэний дараа эх ургамал үрсэлгээ хоёрыг холбосон шилбийг тасална. Үүнээс гадна эх ургамлаас нь тасдан авч усанд үндэслүүлж тарьж болдог. Гэхдээ ингэж үндэслүүлэхэд эхний үндэслүүлсэн аргаас удах бөгөөд бас нэг муу тал нь өсөлт хөгжилт нь  удаан байдаг.

 

Хөрс ба бордоо

Сагс эсвэл зориулалтын дүүжилдэг саванд хийж хананд өлгөвөл гоёмсог харагддаг.. Хөрсний хувьд савныхаа ёроолд хайрга дэвсээд хөрсөндөө том ширхэгтэй элс, ялзарсан навч хольж өгөх нь тохиромжтой. Хэрэв цэцэгийн үндэс өнгөн хөрсөн дээр ил гарч ирж харагдвал савыг томруулох болсоны дохио. Энэ цэцгийн үндэс нь их бүдүүн булцуутай байдаг бөгөөд бусад мөлхөө цэцгийг бодвол үндсэндээ их хэмжээний ус нөөцөлдөг байна. Хавар шилжүүлэн суулгалт хийнэ. 3 долоо хоног тутам шингэн бордоогоор бордоно. Бордолтыг хаврын эхэн сараас намрын сүүл сар хүртэл үргэлжлүүлнэ. 

 

Сэтгэгдэлүүд:

1. medicalscience | 2009-11-02 12:14:20
mongoloos hudaldaj avch boloh uu.her tugeemel baidag be, heregtei tsetseg baina daa
2. hishgee (зочин) | 2009-11-02 13:02:18
hi all. agaariig 95% hurtel cevershuuldeg nogoo 2 urgamal ni yu be?
3. hishgee (зочин) | 2009-11-02 13:05:39
medicalscience-d nadad lav baigaa . elbeg ceceg. avbal avahgui yu?
4. Ганхүү | 2009-11-02 22:29:08
баярлалаа. ийм л мэдээллийг хайж байлаа
5. tuya465 | 2009-11-02 23:25:14
Wow nice looking! Heregtei mash delgerengui medeelel bnaa
Tnxs a lot!
6. tuya465 | 2009-11-02 23:26:50
Wow nice looking! Heregtei mash delgerengui medeelel bnaa
Tnxs a lot!
7. bolor (зочин) | 2009-11-03 00:05:15
ene cecegig mongoloor bagts nogoodoi gedeg.ih elbeg bdag.3 terel bgaa.
8. apabst | 2009-11-03 04:43:32
хөөх агаар цэвэршүүлдэг юм уу дээр үед манай ээжийнд байдаг байсан хогийн ургамал шиг ёстой арчилгаа шаардахгүй ургадаг ш тээ. Энд харин би ерөөсөө хараагүй юм байна. харвал авнаа.
9. amanjinka | 2009-11-03 04:50:17
мундаг цэцэг бна даа
10. Жиргээ | 2009-11-03 04:56:33
gexdee bux l tsetseg, urgamal agaar tseverlene te?
11. Oki Doki (зочин) | 2009-11-03 10:53:28
ene ch unexeer archilga baga shaarddag tsetseg bn lee. Manaid bgaa. Xarin agaar tsevershuuldegiig n sain meddeggui bsan. Olniig ursluulj tarimaar yum bn. Xarin deesh n ondort taviurt bairluulbal goyo xaragdax yum. xeregtei medeelel ogson Bayaraadaa bayarlalaa.
12. nautilas | 2009-11-03 13:09:39
урам хайрласан та бүхэндээ баярлалаа. илүү их мэдээллийг хүргэхийн төлөө зүтгэнэ ээ дахин баярлалаа та бүхэндээ
13. Вафль | 2009-11-21 21:30:12
il urtei goyo urgamal shuu.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.